МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Иргэний ардчилал, иргэний шийдэл" арга хэмжээ боллоо
2021.12.06
Улстөр

"Иргэний ардчилал, иргэний шийдэл" арга хэмжээ боллоо

УИХ-ын гишүүн О.Цогтгэрлийн санаачилгаар "Иргэний ардчилал, иргэний шийдэл" арга хэмжээг зохион байгуулагдлаа.

Эл арга хэмжээн хүрээнд О.Цогтгэрэл гишүүн ард иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцсон юм. Уулзалтын үеэр “Хашаандаа сайхан амьдарья” группын админ Ц.Түмэнбаяр, хашаандаа жишиг болон амьдардагаараа алдаршсан “Нийслэлийн шилдэг бүтээлч гэр бүл”, У.Мижиддорж, “Өнгө Нэм” ТББ-ын үүсгэн байгуулагч Н.Амгалан-Эрдэнэ нар маань туршлага, сэтгэгдэл, тэмүүллээ хуваалцлаа. Мөн архитектор, хот төлөвлөгч Б.Батболд уг арга хэмжээнд оролцож, хот төлөвлөлт, гэр хорооллыг хөгжүүлэх талаар санал бодлоо хэлж, үүнийг шийдэх арга замаас хуваалцсан юм.

ШИНЭ МЭДЭЭ