МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Завхан аймагт Эрүүл мэндийн салбарын баруун бүсийн уулзалт зохион байгууллаа
2021.11.30
Эрүүл мэнд

Завхан аймагт Эрүүл мэндийн салбарын баруун бүсийн уулзалт зохион байгууллаа

“Коронавируст халдварт цар тахлын үед БЗДХ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх” нөлөөллийн уулзалт Завхан аймагт боллоо.

Уг уулзалтыг Глобал сангийн дэмжлэгтэйгээр ЭМЯ, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандан судалгааны баг зохион байгуулсан аж. Нөлөөллийн уулзалтыг улсын хэмжээнд цахимаар, Завхан, Хэнтий аймагт танхимаар зохион явуулсан бөгөөд халдвар өвчин судлалын эмч, мэргэжилтнүүд, аймгуудын удирдлага оролцлоо.

Нөлөөллийн уулзалт нь Коронавируст халдварын цар тахлын үед БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээний тасралтгүй, тогтвортой байдлыг хангахад иргэний нийгмийн байгууллага, шийдвэр гаргагч нарт нөлөөлөх зорилготой юм.

Б.Баярсайхан "Цаашид ХӨСҮТ-тэй хамтран баруун аймгуудын иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, БЗХӨ зэрэг халдварт өвчний эсрэг ажил, арга хэмжээ үе шаттайгаар хэрэгжүүлэх болно. Энэ удаагийн БЗДХ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг Завхан аймагт зохион байгуулсан ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны хамт олонд талархал илэрхийлье" хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ