МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Ногоон Дорноговь”  уралдааны шилдэг оролцогчдыг тодрууллаа
2021.11.29
Байгаль Орчин, Аялал жуулчлал

“Ногоон Дорноговь” уралдааны шилдэг оролцогчдыг тодрууллаа

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын зүгээс 30 сая төгрөгийн шагналын сан бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, шар шороон шуурганаас сэргийлэх, амьдрах орчноо сайжруулах, иргэдийн хандлага, оролцоог идэвхжүүлэх зорилгоор “Ногоон Дорноговь” уралдааныг зарласан юм.

“Ногоон Дорноговь” мод тарих уралдаанд идэвх зүтгэлтэй оролцсон “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газар, Зэвсэгт хүчний 336-р анги, Монцемент бюлдинг ХХК, УБТЗ-ын Замын 4-р анги, Хатанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд тус бүр 1 сая төгрөг, 83 иргэнд тус бүр 300 мянган төгрөгийн “Батламж” гардууллаа.

Тус уралдааны хүрээнд айл өрхүүдийг хашаандаа 5-аас доошгүй мод тарих бодлогыг хэрэгжүүлж, 1933 өрхөд нийт 11540 гаруй мод үнэ төлбөргүйгээр олгожээ.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлснээр мод тарих ажил өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 3 дахин их өсжээ. Нийт 91 мянган ширхэг мод тарьж ургуулсан байна.

ШИНЭ МЭДЭЭ