МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.24
Барилга, Хот байгуулалт

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум Ус-Цаг уурын өртөөний шинэ байртай боллоо

Ренчинлхүмбэ сумын Ус-Цаг уурын өртөөний барилгыг 1971 онд ашиглалтад оруулж байжээ. Тус барилгын ашиглалтын хугацаа дуусаж, чанарын шаардлага хангахгүй байранд ажиллаж байгаа талаараа өртөөний ажилчид УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт илэрхийлж, шинэ байртай болох хүсэлт гаргасан байна. Тэдний хүсэлтийг хүлээн авч, уг барилгын зардлыг Л.Мөнхбаатар гишүүн тойргийн төсөвтөө тусгуулж, улсын төсвийн 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай болжээ.

Шинэ Цаг уурын өртөөний байртай болсноор ая тухтай, тохилог орчинд өртөөний ажилчид цаг агаарын мэдээллийг бэлтгэж, дамжуулах боломж бүрдэх юм. Уг өртөө нь ард иргэд, малчдыг цаг агаарын мэдээллээр 24 цагаар хангаж, урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

Ташрамд дурдахад, Хөвсгөл аймгийн хэмжээнд Ус-Цаг уурын өртөө 11 байдаг бөгөөд Ренчинлхүмбэ сумын өртөө нь тулгуур таван өртөөний нэг аж. Эл өртөөний мэдээ, мэдээлэл нь олон улсын цаг агаарын мэдээллийн эх сурвалж нь болдог байна.

ШИНЭ МЭДЭЭ