МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Өнөрболор: Уран гулгалтын спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах болно
2021.11.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Д.Өнөрболор: Уран гулгалтын спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах болно

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Уран гулгалтаар хичээллэсэн балчир насны дурсамж хөглөсөн орой" хэмээн өөрийн цахим хуудаснаа дараах дурсамжаа хуваалцсан байна.

Тэрээр, миний бие Шарын голд дурсамж дүүрэн бага балчир насаа өнгөрүүлсэн. Тухайн үед Шарын гол тосгоны хүүхдүүд бүгд л зундаа сагсан бөмбөгийн талбайд, өвөлдөө мөсөн котокод өдрийг өнгөрүүлж, хацар, чихээ хүйтэн жаварт хайруулж, даарахаа ч мэдэхгүй тоглож нааддаг байсан цаг үеэ одоо ч дурсан санадаг.

  • Энэ цаг үеэс л би Хоккейн спортыг сонирхож, 55 жилийн түүхийг бүтээж яваа “Шарын гол” багийн тухай мэддэг болж, мөсөн дээр бүжиглэх мэт тамирчдын ур чадварыг нь бишрэн бахархаж, нэг л мэдэхэд үнэнч хөгжөөн дэмжигч, фанат нь болчихсон уран гулгалтаар хичээллэж эхэлсэн байлаа.
  • Миний мэдэхийн “Шарын гол” баг Монголд Хоккейн спорт хөгжихөд Шарын голын буйдхан тосгоны хүүхэд залуус салшгүй холбоотой гэж би боддог.
  • Өдгөө 55 жилийн хугацаанд Монголын хоккейн спортын хөгжилд “Шарын гол” багийн үе үеийн тамирчид, багш дасгалжуулагчид өөрсдийн мөнчгөрөөрөө хувь нэмрээ оруулсаар явна. “Шарын гол” баг бол Монголын хоккейн лигийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа түрүүлж, бахдам амжилтыг гаргасан байдаг.
  • Цар тахлын улмаас хоёр жил хойшлоод байсан Монголын Хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Мөсөн өргөө-Steppe Arena спорт цогцолборт эхэлсэн юм. Тэмцээний эхний өдөр “Шарын гол” багийн тоглолт байсан учраас бага наснаасаа дэмжиж ирсэн дэмжигч фанатын хувиар “Шарын гол” багаа очиж дэмжиж, баг маань өрсөлдөгч багаа буулган авлаа. Дараа дараагийн учраанууддаа энэ эрчээ алдалгүй өрсөлдөж, Хоккейн Үндэсний лигийн аварга багаар тодрох ерөөлийг “Шарын гол” багийн “үнэнч дэмжигчийн” хувиар дэвшүүлье.
  • Мөсөн өргөө спорт цогцолбор бол Монгол улсад мөсөн спортын соёлд хувьсгал авчирсан, хувийн хэвшлийн бүтээлч эх оронч залуусын хөлс хөдөлмөр сэтгэл шингэсэн бүтээн байгуулалтын амжилттай онцгой гайхамшигтай бүтээн байгуулалт болжээ. Мөстэй холбогддог бүх төрлийн спортын тив дэлхийн аваргууд төрөх болтугай.
  • Монголын Хоккейн баг тамирчдын мөрөөдлийг биелүүлэхэд сэтгэл зүтгэлээ зориулж Хоккейн холбоог амжилттай удирдаж яваа Хоккейд элэгтэй Болдын Жавхлан Javkhlan Bold тэргүүтэй холбооны хамт олонд цаашдын ажилд амжилт хүсье.
  • Уран гулгалтын спортоор тодорхой төвшинд хичээллэж, сурч байсан хүний хувьд уран гулгалтын спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах болно

хэмээн бичсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ