http 50

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Замын-Үүд боомтын төмөр замаар ачаа бараа орж ирж байна
2021.11.17
Эдийн засаг, Худалдаа

Замын-Үүд боомтын төмөр замаар ачаа бараа орж ирж байна

УИХ, Засгийн газрын гишүүд Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээ хүрэн хилийн боомтуудад ажиллалаа.

Замын-Үүд боомтын тухайд БНХАУ-ын Эрээн хотод ковид-19 -н халдвар гарч эрээн авто замын боомт түр хугацаанд хаагдсан. Сүүлийн 3 хоногт Эрээн хотод ковид 19-н халдвар илэрсэнгүй. Халдвар илрэхгүй 20 хоновол хилээ түр хугацаанд нээж бараа материалаа солилцохоор БНХАУ-ын талтай тохиролцсон билээ.

Гашуунсухайт боомтын тухайд Чингэлэг тээврийн терминал ашиглалтад оруулаад туршилтын тээвэр хийж эхэлсэн бөгөөд өдөрт 500-600 тээврийн хэрэгсэл хилээр гарч байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх, тасралтгүй явуулах тал дээр анхаарч ажиллана.

Шивээ хүрэн боомтод одоогийн байдлаар 23 аж ахуйн нэгжийн 229 нүүрс тээврийн жолооч ажиллаж байна. Тус боомтод чингэлэг тээврийн терминал байгуулах, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээ хүрэн хилийн боомтуудад хилийн боомтуудад ажилласан Ажлын хэсэгт багтсан бөгөөд нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

1. Замын-Үүд боомтын төмөр замаар ачаа бараа орж ирж байна. 11 дүгээр сарын 15-ны байдлаар Тяньжин боомтод хүлээгдэж байсан 4800 чингэлгээс 2805 нь Эрээн рүү ачигдсан байна. 19 хоногийн дараа авто замаа нээж 2 талаасаа чингэлэг тээврээр ачаа бараа солилцож эхэлнэ. Тэр хүртэл 2 хилийн дунд чингэлэг тээврийн терминал байгуулна. Жолооч нарын төлөөлөл, ТББ-уудын удирдлагуудтай уулзалт хийж саналаа солилцсон.

2. Гашуунсухайт боомтын чингэлэг тээврийн терминал ашиглалтад орсноор хүн хоорондын контакт үүсэхгүй болсон. Өдөрт гарах машины тоо өсч 600-д хүрээд байна. Ойрын үед 700 хүрнэ. Тээврийн компаниудын төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг сонссон. ПСР шинжилгээний хариу зөрөөтэй гардаг, бөмбөлгийн зохион байгуулалт, хуваарь, тусгаарлалтын асуудал гээд бүх асуудлыг холбогдох сайд нар нь сонсож шийдэх арга хэмжээ авч байна. ХӨСҮТ-ийн багийн ажиллах хугацааг сунгаж 2 сарын 1-н болгосон. Гаралт нэмэгдсэнтэй холбоотойгоор богинод явах жолооч нарыг нэмнэ. Одоо Цагаан хаданд 7.2 сая тн нүүрс байна. Үүнийгээ яаралтай гаргаж уртын тээврээ эхлүүлэхээр ажиллаж байна.

3. Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал байгуулагдаж байна. Боомтод ПСР төхөөрөмж авч байрлуулахаар шийдлээ. Өвчний тархалтыг хумьсан тул 7-14 хоног дотор Хятадын талаас боомт нээх мэдээлэл ирүүлсэн. Уурхайнуудын зүгээс өөрийн хөрөнгөөр боомтод 4 км төмөр зам тавих хүсэлт гаргасан. Засгийн хурлаар оруулж шийднэ.

4. Аймгийн удирдлагууд, боомтын зөвлөл, харьяа агентлагуудын тавьсан санал, хүсэлтүүдийг сайд, дарга нар нь газар дээр нь шийдлээ. Зарим асуудлыг өнөөдрийн ЗГ-ын хурлаар оруулж шийдвэр гаргуулна.

ШИНЭ МЭДЭЭ