МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ээлжит сургалт боллоо
2021.11.11
Улстөр

Ээлжит сургалт боллоо

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй улс төрчдийн өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор тасралтгүй сургалт явуулдаг билээ.

Ээлжит сургалтаа 2021.11.03-04-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүдэд шаардлагатай манлайллын ур чадварууд, шийдвэр гаргалтад үр дүнтэй оролцож нөлөөлөх, иргэд олон нийттэй ажиллах, тэдний дуу хоолойг илэрхийлэх арга зүй, төлөөлөгчийн чиг үүргээ хэрэгжүүлэх талаар хуульд заасан боломжууд, тухайлбал нийтийн сонсгол, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг арга хэрэгслүүдийн талаар мэдлэг мэдээлэл өглөө.

ШИНЭ МЭДЭЭ