Б.Саранчимэг гишүүн  УИХ-аар “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуульд нээлттэй сонсгол хийхийг дэмжлээ
2021.11.12
Улстөр

Б.Саранчимэг гишүүн УИХ-аар “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуульд нээлттэй сонсгол хийхийг дэмжлээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Төрийн ордонд залуучуудын санаачилгыг дэмжиж “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуульд УИХ-аар нээлттэй сонсгол хийхийг дэмжиж гарын үсгээ зурлаа.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол улсын иргэн нь итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Мөн НҮБ-аас 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тунхаглан баталж, Монгол улс нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй;” 20 дугаар зүйлийн 1-т “Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй.” гэж тус тус заасан байдаг.
Харамсалтай нь цар тахлын нөхцөл байдлыг улмаас хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой олон асуудлууд тулгарч, цаашид new-normal буюу шинэ нөхцөл байдалд дасан зохицохын тулд хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангах тал дээр ялангуяа хууль тогтоогчид илүүтэй анхаарч ажиллах зайлшгүй бодит шаардлага бий болж байна.

Зөвхөн үзэл бодлоо илэрхийлэх эрх бус эрүүл аюулгүй орчин амьд явах эрх, сурч боловсрол эрх, чөлөөтэй зорчих, ажиллаж хөдөлмөрлөх эрх гэх мэт маш олон эрхүүд цаашид зөрчигдөхүйц нөхцөл байдал үүсч байгаа. Тиймээс энэ удаагийн сонсгол хийх санаачлагыг Б.Саранчимэг гишүүн дэмжиж, нөхцөл байдлыг олон талаас нь харж, хэлэлцэж, дүгнэснээр УИХ-ын гишүүн Н.Учралын боловсруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг цаашид УИХ-аар хэлэлцэж, шинэчлэн батлахад ач холбогдолтой гэж үзсэн болно.

Мөн УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргын хувьд Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөө, ялангуяа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хэрхэн зөрчигдөж байгаа асуудал дээр анхаарч ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ