МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.10
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Г.Дамдинням: Мал эмнэлгийн тогтолцооны асуудлыг төрөөс тусгайлан анхаарч ажиллахгүй бол аюулын харанга дэлдэж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл буюу11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

Манай дархан Ууд аймгийн Хонгор суманд шүлхий гараад хөл хорио тогтоогоод явж байна. Мал аж ахуйн салбараа хөгжүүлж, малын өвчний асуудлыг шийдэж хэрэгтэй. Хамгийн гол нь малын эрүүл мэндийн асуудал. үүнийг шийдээд явах хэрэгтэй.

Дархан, Сэлэнгийн бүс нутгийг Засгийн газрын тогтоолоор тариалангийн бүс болгосон. Гэтэл тариаланчид, малчдын хооронд зөрчилдөөн их гардаг. Иймд Газар тариалангийн тухай хууль дээр ажлын хэсэг байгуулаад явбал үр дүнтэй. Ирэх хавар хуульд өөрчлөлт оруулахдаа газар дээр нь ажиллаад явбал сайн байна.

ШИНЭ МЭДЭЭ