МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ирээдүйн дэлхийн аваргууд төрөх олон улсын стандарт бүхий 3х3 талбай ашиглалтад орлоо
2021.11.08
Орон нутгийн хөгжил

Ирээдүйн дэлхийн аваргууд төрөх олон улсын стандарт бүхий 3х3 талбай ашиглалтад орлоо

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн хүүхэд залуучуудыг дэмжих зорилгоор 28 дугаар хороонд дэлхийн жишигт нийцсэн 3Х3 сагсан бөмбөгийн талбайг ашиглалтад орууллаа. Спортоор дамжуулж залуучууд, иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэж байна гэж онцолсон юм.

Тэрээр

  • Энэхүү 3х3 сагсан бөмбөгийн талбайгаас ирээдүйн дэлхийн аварга залуучууд төрж, Улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргана гэдэгт итгэлтэй байна.
  • Монголын залуучуудад хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлыг нүд хуураад өнгөрөх биш олон жил ашиглагдах, чанартай хийж гүйцэтгэсэн ажилчдад БАЯРЛАЛАА
  • Цаашид Баянзүрх дүүргийн хороо бүрд #ДЭМЖЬЕ ажлын хүрээнд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулж, шаардлагатай тохижилтын ажлыг хийх болно

гэдгээ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ