http 105

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.04
Эдийн засаг, Худалдаа

Х.Ганхуяг: Мөнгөний бодлого хэрэгжүүлж чадаагүй бол хэн хариуцлага хүлээх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

Инфляцыг 6 хувьд барина гэж байна. Яаж тооцсон бэ? Нэг долоо хоногийн дотор хүнсний бүтээгдэхүүн маш  их өсөж байна. Барилгын материал дунджаар 46 хувийн өсөлттэй байна. Дотоодод үйлдвэрлэдэг нь 5-10, гадаадаас орж ирж байгаа нь 70-80 хувь өсөж байна. Мөнгөний бодлого хэрэгжүүлж чадаагүй бол хэн хариуцлага хүлээх вэ? Баталж өгснөөрөө УИХ хүлээх юм уу? Ирэх жил импотикийн зээлд хэдэн төгрөг зарцуулах вэ? Иргэдэд бодит мэдээлэл хэрэгтэй байна.

Нэг их наяд гэдэг гэтэл бодит байдал дээр  500 тэрбумыг зарцуулдаг. Хоосон амлалт өгч үүнийг дагасан орон сууцны үнэ өсдөг. зээлийн хүү буурдаггүй. Гадаад дотоодын иргэд хамтарч койн гаргаж байгаа. Мөнгө гадагшлах үйл явц дээр хяналт тавьж байгаа юу? Үндсэндээ хоёр ихнаяд төгрөг энэ койнд орсон гэсэн мэдээлэл байна. Одоо гарсан байгаа дээр болокчейн технологи байгаа юу? Хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны тухай хуулиар олон нийтэд төвлөрүүлж байгаа хөрөнгийг СЗХ хариуцдаг. Хуулийн зохицуулалт байхгүй гэж хойшоо сууж болохгүй. Дараа нь хохирсон хүмүүс талбай дээр зогсдог, тэгээд төсвийн мөнгөөр хохирол барагдуулах талаар ярьдаг.     

Түүний асуултад Монголбанкны Ерөнхийөлөгчё Лхагвасүрэн, СЗХ-ны дара Д.Баярсайхан нар хариуллаа.     

ШИНЭ МЭДЭЭ