МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.04
Улстөр

Ж.Ганбаатар: Энэ яамны сайдаар эхлүүлсэн ажлаа дуусгж чадах хүн ажиллах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.04/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Нэг алхам урагшилж байна. Өмнөх алдаагаа засаад явах ёстой, алдаагаа давтаж болохгүй. Энэ яам экспортод чиглэсэн томоохон үйлдвэрлэлийг төлөвлөж хэрэгжүүлэх ёстой гэж харж байна. Гэхдээ энэ яаманд урт, удаан хугацааны төлөвлөлтөө гаргаад явах боломж байна уу? Т.Тогтохсүрэн гишүүнээс хариулт сонсъё. Бидэнд хангалттай бичиг баримт байгаа гэхдээ ажил явахгүй байна.

Яам байгуулагдаад төлөвлөөд хэнд даалгавар өгч хэн хийх вэ, хэрвээ ажлаа хийгээгүй бол ямар хариуцлага хүлээлгэх вэ? Ахиад 2-3 жилийн дараа энэ яамыг сонсох хүн байхгүй байна, ажил явахгүй байна гэх зүйл үүнээс харагдаж байна. Зарим хүн сайд нь дотроосоо тавих юм шиг ярьж байна. Гэтэл Үндсэн хуулиараа боломжгүй. Энэ яамны сайдаар эхлүүлсэн ажлаа дуусгаж чадах хүн хэрэгтэй.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Т.Тогтохсүрэн хариулсан юм.     

ШИНЭ МЭДЭЭ