http 182

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Мөнхцэцэг гишүүн Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллалаа
2021.11.02
Орон нутгийн хөгжил

Г.Мөнхцэцэг гишүүн Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллалаа

Өнгөрсөн жил Говьсүмбэр аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 -н ор бүхий шинэ “Нэгдсэн эмнэлэг”-тэй болсон нь зөвхөн орон нутагтаа төдийгүй хил залгаа аймаг сумд, авто болон төмөр замаар зорчин өнгөрч буй зорчигчдод эмнэлгийн үйлчилгээ, тусламжийг хүргэх бүсийн хэмжээний эрүүл мэндийн төвтэй болсон билээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг шинэ “Нэгдсэн эмнэлэг”-ийг боловсон хүчин болон шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллаж байгаа бөгөөд Цахим Эрүүл мэндийн салбарын хүрээнд аймгийнхаа эмч, эмнэлгийн ажилчдад 46 ширхэг иж бүрэн компьютер 4 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг хүлээлгэж өглөө. Мөн Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн салбарын албан хаагчдынхаа санал хүсэлтийг сонслоо.

Тэрээр хүнд цаг үед өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд цаг наргүй зүтгэж буй эмч эмнэлгийн ажилчдадаа амжилт хүссэн юм.

ШИНЭ МЭДЭЭ