Т.Аубакир гишүүн Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллалаа
2021.10.27
Орон нутгийн хөгжил

Т.Аубакир гишүүн Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллалаа

Өнөөдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчидтай уулзаж санал солилцон улсын төсөвт тусгах саналуудыг сонсохын зэрэгцээ байгууллагад тулгамдаж буй асуудал, аймгийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар уулзалт хийлээ.

Хэдий цар тахалтай байсан ч Баян-Өлгий аймагт 2021 онд 22.000 гаруй дотоодын жуулчин ирж аймгийн эдийн засагт 6-8 тэрбум төгрөг оруулсан гэх судалгаа байдаг. Миний хувьд аялал жуулчлалын салбар нь Алтай Таван Богд, Хотон нуурын байгалийн үзэсгэлэнт газар, Бүргэдийн баяр” зэрэг үндэсний соёл ахуй, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог цаашид нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх маш их боломжтой гэж харж байгаа.

Иймд 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалыг дэмжих зорилгоор дэд бүтцийг шийдвэрлэн ажиллахаар шаардлагатай саналыг оруулан ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ