http 182

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.22
Улстөр

Г. Мөнхцэцэг: Хуулийн төслийн талаар Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г. Мөнхцэцэг:

Энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Энэ хууль 3600 хүнд зориулагдсан хууль биш. Энэ хүмүүсийг ард түмэн төр гэж хардаг. Хөдөө орон нутагт боловсон хүчин дутмаг учраас хугацаа зааж өгөх нь зөв. Орон нутагт тухайн газраа мэддэг хүн удирдах нь зөв. Энд дурдсан 11 шалгуурыг зөв гэж харж байна. хамгийн гол нь эх Монгол хэлээрээ зөв ярьж зөв сэтгэдэг хүн байх нь зөв. Энэ хууль дээр Засгийн газраас санал авсан уу?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ