2021.10.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Т.Аубакир: Үндэсний бүртгэлээ цаг алдалгүй хийж, үрийн сортын чанарыг хянах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Энэ жилийн хувьд импортоор 10 гаруй мянган тн үр орж ирсэн учраас өнөөдөр жилийн хэрэгцээний улаанбуудайг хангалттай түвшинд хурааж авч байгаа. Харьяа яамныхан хавраас эхлэн үрээ импортлох асуудалд нухацтай хандсан учраас одоо ургац хураалт сайн байна. Ургац хураалт бүрэн дуусахаар дотоодоо бүрэн хангах нөхцөл бүрдэж байна.
Үрээ дотооддоо тарих нөхцөл бололцоог аж ахуй нэгжид хангаж өгч байгаа чухал хууль байгаа учраас бид дэмжих хэрэгтэй. Цаашдаа Монгол Улс маань хүнсний аюулгүй байдал, дотооддоо улаанбуудайгаа тогтвортой хангах тал дээр түлхэц үзүүлэх хууль юм.
Энэ хуулийн 10.1.2-д заахдаа Энэ хуульд өөр өөр заагаагүй бол сортын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн сортын үр байх гэсэн байна. Тэгэхээр энэ үндэсний бүртгэлээ бусад улсуудтай зэрэгцэн шинэчилж явах хэрэгтэй. ОХУ-д үр нь үргэлж шинэчлэгдээд явдаг. Шинэчилсэн үр манай бүртгэлд ороогүйн улмаас импортын асуудал гардаг. Тийм учраас цаг алдалгүй бүртгэлээ шинэчилж яваарай.
ШИНЭ МЭДЭЭ
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19