2021.10.08
Уул уурхай, Ашигт малтмал

Т.Аубакир: Нүүрсний экспорт зогсчихсон, хил гааль хаалттай байгаа нь дан ганц манай улсаас хамааралгүй байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.08\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Миний олж мэдсэнээр нүүрсний экспорт зогсчихсон хил гааль хаалттай байгаа нь дан ганц манай улсаас хамааралгүй байгаа. Хятадын хил гааль дээр мөн л түгжрээ үүсчихсэн байна. Одоо энд ний нуугүй хэлэх хэрэгтэй Л.Халтар сайдаа. Энд салбарын яам ажлаа хийхгүй байна гээд шүүмжлэх амархан, гэтэл гадаад нөхцөл байдал өөр байгаа.

Хятадтай хил залгаа ОХУ, Вьетнамын талд бас л түгжрээ үүсчихсэн байгаа.ингээд нийгэмд буруу ойлголт үүсгээд, улс төр, бухимдал үүсгэдэг, гэтэл бүх зүйл манайхаас хамааралгүй байна Боломжийн хэрээр ажил явж байна. Нүүрсний үнэ өссөн үед Корона хүндрэл үүсгэж байгаа. Бид нөхцөл байдалдаа зөв үнэлэлт өгөх хэрэгтэй. 

Бас нэг өөр асуудал байна. Гадаадад сурч байгаа оюутнууд буцах цаг нь болсон гэтэл агаарын хилээ Монголын тал нээгүй байна гээд байдаг. Шадар сайдаас асуухаар агаарын хилээ нээсэн гэж байгаа. Энэ асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Агаарын хилээ нээсэн улсууд байвал аль аль талдаа шийдээд явах хэрэгтэй байна.

Түүний асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа.

Ковидоос үүдэлтэй БНХАУ Казахстаны хооронд хамгийн багадаа 20-30 машин халдвар бага үед 100-150 машин өдөртөө солилцож байна. Ер нь урд хөрштэй хил залгаа хуурай замын болон далайн боомтын асуудал хүндрэлтэй, оочир, дараалал, түгжрэлтэй байна.  Манай улсын хувьд агаарын тээвэр нээлттэй байгаа. Казахстан, ОХУ-руу нислэг үйлдэх боломжтой, хоёр талын авиа компаниудтай ярилцаж байна.    

ШИНЭ МЭДЭЭ