http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.07
Эдийн засаг, Худалдаа

Л.Мөнхбаатар: Хөрөнгө оруулагч нарт энэ хуульд өөрчлөлт оруулахдаа урьдчилан мэдэгдэх ёстой,үүнийг анхаарч үзсэн үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 

Гадаадын хөрөнгө оруулагчдынхаа эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төсөл явж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжиж байж манай улсын эдийн засаг тэлнэ. Гэхдээ тулгамдаж байгаа олон асуудал байгаагийн нэг нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад ялгавартай хандаж 100 мянган долларын босго тавьж байгаа мөн газар эзэмших эрхийн асуудал , зарим үл хөдлөх хөрөнгө өмчлөх, гэрээний маргаан шийдвэрлэх арбитерийн асуудал, дампуурлын үйл явц тодорхойгүй байна гэж хөрөнгө оруулагчид ярьдаг. Мөн авилга, хээл хахуулийн асуудал энэ асуудлаа тодорхой болгож хуулийн тогтолцоогоо зохицуулах ёстой.

Анх 2013 онд Эдийн засгийн яам энэ хуулийн төслийг оруулж ирэхдээ босго хэмжээ тавиагүй байсан. Их хурал зарчмын зөрүүтэй санал гаргаад босго оноо тавьсан. Тухайн үед ийм босго тавихгүй бол дотоодын хөрөнгө оруулалтын асуудал хөндөгдөнө гэж үзэж байсан.Та бүхэн судалгаа хийсэн үү? 50 мянган доллар болгожээ. Манай улсад байгаа гадаадын байнгын оршин суух эрхтэй хэчнээн хүн байгаа вэ? Бас 2 хүний ажлын байр гэдэг дээр бодох хэрэгтэй. Хөрөнгө оруулагч нарт энэ хуульд өөрчлөлт оруулахдаа урьдчилан мэдэгдэх ёстой, энэ зүйлийг судалж үзсэн үү?    

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ