http 138

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орон сууцанд амьдарч байгаа иргэд газрынхаа эзэн нь байх эрхтэй болно
2021.10.06
Барилга, Хот байгуулалт

Орон сууцанд амьдарч байгаа иргэд газрынхаа эзэн нь байх эрхтэй болно

Иргэдийн хамгийн ихээр шийдвэрлүүлэхийг хүсдэг зүйлүүдийн нэг бол газрын өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаарх асуудлуудыг тодорхой болгож шийдвэрлэх байдаг. Энэ асуудлыг цэгцлэх зорилгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан нарын нэр бүхий гишүүд “Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сонгуульд нэр дэвшихдээ тойргийнхоо иргэд, сонгогчдод хамгийн их ярьж, хөндөж байсан асуудал бол “Нийтийн орон сууцны доорх, орчны газрыг орон сууц өмчлөгчдөд нь хувь ногдуулж эзэмшүүлэх” тухай байсан. Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш жил гаруйн хугацаанд дээрх асуудлын хүрээнд маш их судалгаа хийсэн бөгөөд судлах ажлаа дуусган Баянзүрх дүүргээс хамт сонгогдсон гишүүдийн хамтаар хуулийн төсөл санаачилж байсан бол ийнхүү энэ хууль өргөн баригдлаа.

Тэрээр,

Газар бол нэг талаас улсын үндэс, нөгөө талаас өмчийн суурь. Нийтийн орон сууц өмчлөгч 570 мянган иргэддээ орон сууцных нь доорх, орчны газрыг хувь ноогдуулж эзэмшүүлэх хуулийн төсөл УИХ-д өргөн баригдлаа. Та агаарт цемент өмчилдөг байсан бол одоо доорх газрыг нь эзэмших болно. Магадгүй Танд өчүүхэн жижиг газар ноогдож ч болно. Гол нь таны амьдарч буй орон сууц хуучирч муудан нураалаа гэж үзэхэд өчүүхэн жижиг газар эзэмшиж буй тантай ярилгүйгээр, таны зөвшөөрөлгүйгээр, тантай тохирохгүйгээр хэн ч тэр газарт дараагийн байшин барьж чадахгүй. Энэ бол үнэ цэнэ юм шүү 

гэжээ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан

ГАЗАР БОЛ ИРГЭДИЙН ХӨРӨНГӨ, ИРГЭДИЙН ХӨРӨНГИЙГ ХАМГААЛЖ, ГАЖУУДСАН ХУУЛИЙГ ЗАЛРУУЛАХ БОЛНО. ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР: ГАЗАР НАЙМААЛАХ, ХӨРӨНГӨ БОСГОХ, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ЭЗЭМШИХ ЗЭРЭГ ШУДАРГА БУС БАЙДАЛ ҮГҮЙ БОЛНО. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ХЭРЭГЦЭЭНЭЭС БУСАД ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ЭЗЭМШИХ ХҮСЭЛТЭЙ БОЛ ЗАСГИЙН ГАЗАР ЗААВАЛ ХУРАЛДАЖ БАЙЖ ШИЙДВЭРЛЭХЭЭР ЗОХИЦУУЛСАН ЮМ.

гэдгийг онцолжээ.

ШИНЭ МЭДЭЭ