МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Түнэл, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдад ажиллалаа
2021.09.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Түнэл, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдад ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Түнэл, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдын төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомж, шийдвэрүүдийн талаар танилцуулж, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Эдгээр сумдын удирдлагуудын зүгээс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, алслагдсан багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжиж ажиллах зэрэг саналуудыг тавьж байлаа. 

Мөн "Шинэ хөдөө" төслийн хамрах хүрээг өргөжүүлж залуу малчдыг дэмжих, өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд зориулсан тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байсан юм.

Уулзалтын төгсгөлд эдгээр сумдын Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэгийн хамт олонд Боловсрол, соёлын дэмжих хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өглөө.

ШИНЭ МЭДЭЭ