http 138

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Бат-Амгалан: Хэлсэн бол хийнэ
2021.09.29
Орон нутгийн хөгжил

Э.Бат-Амгалан: Хэлсэн бол хийнэ

Энэ талаар гишүүн өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо бол дүүргээс алслагдсан хороодын нэг. Авто зам, явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлаас эхлээд хийх шаардлагатай зүйл их. Тиймдээ ч иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, хийх ажлуудыг эрэмбэлсний үндсэнд эхний ээлжинд Гачууртын эцсийн буудлаас Гялалзахын энгэр хүртэл 4.7км автозамын ажлыг эхлүүллээ. Зам хоёр эгнээ байх бөгөөд 7м өргөнтэй, дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдсэн. 2022 оны 10 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулна.

Цаашид 20 дугаар хороонд шинээр автобусны буудал, гудамж дунд шинээр гэрэлтүүлгүүдийг хийж, иргэдээ ая тухтай амьдрах нөхцөл байдлаар хангаж ажиллахаар төлөвлөж байна. Хийгдэж байгаа ажлуудад иргэд та бүхэн хяналт тавьж, шахаж шаардаж, санал хүсэлт байвал цахимаар илэрхийлж байгаарай. Төмөрт биш хүнд ээлтэй орчныг бүрдүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе!

хэмээн Э.Бат-Амгалан гишүүн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ