МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шинэ-Идэр суманд дахин дамжуулах станц нэгээр нэмэгдлээ
2021.09.24
Барилга, Хот байгуулалт

Шинэ-Идэр суманд дахин дамжуулах станц нэгээр нэмэгдлээ

Манай улсад үүрэн холбооны 4 компани үйл ажиллагаа явуулдаг хэдий ч гар утасны сүлжээ хөдөө, орон нутгийн алслагдсан сумдад төдийлөн тэгш хүртээмжтэй байж чаддаггүй. Энэ байдлыг сайжруулах зорилгоор ээлжтэй дараатай ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх багт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 210 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Үүрэн холбооны дахин дамжуулах станц баригдаж ашиглалтад орлоо.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар дахин дамжуулах станцын нээлтэд оролцлоо

Үүрэн холбооны сүлжээ нэвтэрснээр 3G технологиор интернетэд холбогдон хүүхдүүд цахимаар хичээл номоо хийх, малчид цаг агаарын мэдээ, мал мах, түүхий эдийн ханш зэрэг хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.

Хөвсгөл аймагт өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны салбарт 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим үйлчилгээний төвийн байр, өндөр хурдны шилэн кабел, үүрэн холбооны 3G сүлжээ болон дахин дамжуулан станцуудыг барьж ашиглалтад оруулаад байна.

Мөн өнгөрсөн онд Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн Жаргалантын хярд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Үүрэн холбооны дахин дамжуулах станц баригдаж мөн ашиглалтад орсон юм.

ШИНЭ МЭДЭЭ