http 138

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн үйлчилгээг иргэдэд цалгардуулалгүйгээр хүргэж, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай
2021.09.23
Орон нутгийн хөгжил

Төрийн үйлчилгээг иргэдэд цалгардуулалгүйгээр хүргэж, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүний хувьд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн үндсэн дээр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдлага, харьяа хэлтсийн алба хаагчидтай уулзаж санал бодлоо солилцлоо. 

Иргэдийн хувьд төрийн үйлчилгээг удаан хүргэдэг, харилцаа хандлагын асуудлаас эхлээд бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа талаар хэлсэн. Баянзүрх дүүрэг бол нийслэлийн хэмжээнд хамгийн том дүүрэг. Тэр ч утгаараа дүүрэг орон нутаг хийж буй бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, сэтгэл, зүтгэл гаргаж ажиллах шаардлагатай байна.

ШИНЭ МЭДЭЭ