http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мөрөн суманд 200 хүүхдийн дотуур байр баригдана
2021.09.17
Барилга, Хот байгуулалт

Мөрөн суманд 200 хүүхдийн дотуур байр баригдана

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Ерөнхий боловсролын 9 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 11,477 сурагч суралцаж буйн 1000 гаруй хүүхэд нь сум, орон нутгаас ирж суралцдаг.

Хөдөө орон нутгаас аймгийн төвд хүүхдээ суралцуулахаар цөөн тооны айлууд нүүж ирдэг бол ихэнх хүүхдүүдийн хувьд хамаатан садныхаа айлд байрладаг.

Энэ нь сурагчдын сурлага хүмүүжил, суралцах орчин нөхцөлд хараа хяналт тавихад төдийлөн тохиромжтой биш байсан тул аймгийн Бөхийн холбооны дэд тэргүүн Д.Сэрээнэн, Гурван аварга сургуулийн менежер Г.Хүрэлбаатар, Улсын ахлах гарын даа Д.Сайнбаяр, Спорт хорооны Нийтийн биеийн тамирын мэргэжилтэн Б.Батаа, Жудо бөхийн дасгалжуулагч Б.Очирбат, Сумын заан Ч.Хасбаатар зэрэг хүмүүс болон эцэг эх, багш нарын зүгээс Мөрөн суманд дотуур байр барих талаар аймгаасаа сонгогдсон гишүүн Л.Мөнхбаатарт хүсэлт тавьж байсан юм.

Нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар асуудлыг судлаж, улсын төсөвт 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгуулж, Мөрөн сумын 14-р хороонд 200 хүүхдийн дотуур байрны барилга баригдахаар болж, шаваа тавилаа.

ШИНЭ МЭДЭЭ