МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Архангай аймагт 1000 хүний суудалтай Спортын ордны шав тавилаа
2021.09.10
Барилга, Хот байгуулалт

Архангай аймагт 1000 хүний суудалтай Спортын ордны шав тавилаа

Архангай аймагт 1000 хүний суудалтай Спортын ордон барих шавыг тавилаа.

Уг төслийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санаачилж, ордны зураг төслийг БСШУС-ын сайдын багцын санхүүжилт 140 сая төгрөгөөр "Критив монголиа" ХХК гүйцэтгэж байжээ.

Барилгыг улсын төсвийн санхүүжилт болох нийт 7,9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх ба "Биг монголиа бюлдинг" ХХК барилгын ажлыг хийж гүйцэтгэх аж.

Спортын ордон 2023 оны 3-р улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй бөгөөд ордон наадмын талбайн зүүн талд сүндэрлэнэ.

Спортын ордны шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал нар болон тамирчдын төлөөлөл оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ