МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өглөөний гудамжинд Apprentice CEO club-ийн залуустай уулзаж ярилцлаа
2021.09.08
Эдийн засаг, Худалдаа

Өглөөний гудамжинд Apprentice CEO club-ийн залуустай уулзаж ярилцлаа

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Өглөөний гудамжинд Apprentice CEO club-ийн залуустай чөлөөт уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр залуус “Бизнест шинэ хандлага, шинэ үе гарч ирсэн. Бид татвар, НД, зээлийн хүүгийн хүндийг ярихгүй ээ. Эдийн засгаа, амьдралаа, аж ахуйгаа өөрчлөх хүч нь залуус бидэнд өөрсдөд маань бий гэж бид итгэдэг” гэдгээ илэрхийлснийг О.Цогтгэрэл гишүүн онцолсон юм.

“Тэдний ярихыг сонсоод ирээдүй, ирж буй цаг гэгээлэг байна даа гэсэн итгэл төрж байлаа. Тиймээ, бид бүгдээрээ шинэ эдийн засаг- шинэ боломжийн тухай ярих болсон. Боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд технологийг ашиглаж /Edtech/ амжилттай ажиллаж буй старт-апп #TomyoApp-ынхаа тухай ярих О.Энхжингийн яриа, сум бүр рүү санхүүгийн боловсролыг дээшлүүлэх #Илгээлтийн_Эзэд нэртэй хөтөлбөр зарласан тухай хийгээд түүний үр дүн, оролцогчдын онцлогийн тухай Ард санхүүгийн нэгдлийн Ж.Алтангүнийгийн яриа сэдвийг алгуур боловсрол, ирээдүйн тухай чиглүүллээ.

Сайн багш хүний амьдралд ямар чухал нөлөө үзүүлдэг тухай өөрийнхөө дурдатгал үүх түүхийг ярьж, үүнийгээ өргөжүүлэн чадвал улс даяар, ядвал сонгогдсон тойрогтоо #Сайн_багш_Сарын_Хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлдэж буй тухайгаа сонирхууллаа” гэж О.Цогтгэрэл гишүүн цахим хуудастаа нийтэлжээ.

ШИНЭ МЭДЭЭ