Алслагдсан дүүргүүдийн боловсролын салбарын хөрөнгө оруулалттай танилцав
2021.09.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Алслагдсан дүүргүүдийн боловсролын салбарын хөрөнгө оруулалттай танилцав

Багануур дүүрэг Хүний хөгжлийн ордонтой боллоо. Энэ ордонд:

  • Насан туршийн боловсролын төв
  • Боловролын хэлтэс
  • Гэр бүл хүүхэд залууучуудын хэлтэс үйл ажиллагаа явуулна.

Улсын хэмжээнд жишиг болохуйц энэ төвийн барилгын ажил 2019 онд эхэлсэн бол энэ хичээлийн жилд ашиглалтад оруулж байна. Насан туршийн боловсрол гэдэг нь сургууль завсардсан сурагчдыг нөхөн сургалтад хамруулдаг байгууллага төдий байсаар ирсэн. Харин цаашид хүн бүр хүссэн сургалтаа авдаг, насан туршдаа суралцах боломжийг нь бүрдүүлсэн байгууллага болж өргөжих ёстой. Энэ ч боломжийг бүрдүүлэхийн тулд эрхзүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгаад байна.

Жишиг төвийн барилга ашиглалтад орсон хэдий тоног төхөөрөмж, техник хэрэгсэл дутмаг учир хангалт хийхээр боллоо.

Налайх дүүрэг цэцэрлэгийн насны 1800 гаруй хүүхэдтэй. Төрийн болон төрийн бус өмчийн 15 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа ч хүүхдүүдийн 70 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Ойрын таван жилдээ хамрагдалтыг 100 хувьд хүргэхээр зорьж байна. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд 150 хүүхдийн хүчин чадалтай 274 дүгээр цэцэрлэгийг өчигдөр нээлээ.

Яг энэ цэцэрлэгтэй хамт эхэлсэн боловч барилгын ажил нь царцсан нэг цэцэрлэг, голомт цогцолборын өргөтгөлийг явцтай салбарын сайд болон тус тойргоос сонгогдсон улсын их хурлын гишүүд танилцлаа. Ирэх жил энэ ажлуудыг эрчимжүүлэх чиглэлд онцгой анхаарахаар болов.

ШИНЭ МЭДЭЭ