ЭЕШ-д амжилттай оролцож 800 оноо авсан сурагч, багш нарыг урамшууллаа
2021.09.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

ЭЕШ-д амжилттай оролцож 800 оноо авсан сурагч, багш нарыг урамшууллаа

Хэнтий аймгаас ЭЕШ-д оролцож, өндөр оноо авсан сурагчид, сурагчдаа амжилттай бэлтгэсэн багш нарыг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулдаг.

Тэгвэл энэ жил ЭЕШ-д амжилттай оролцсон Хэрлэн нэгдүгээр сургуулийн 12Г ангийн сурагч Лувсанчүлтэмийн Номин-Эрдэнэ, ХХЦС-ийн 12В ангийн сурагч Минжингийн Ундрах-Эрдэнэ, Бор-Өндөр ЦС-ийн 12В ангийн сурагч Оюунбаатарын Наранзаяа, Тэмүүжин ЦС-ийн 12А ангийн сурагч Мөнхзаяагийн Нарангэрэл, Бэрх ЕБС-ийн 12Б ангийн сурагч Банзрагчийн Ганбаяр нарыг, сурагчаа амжилттай бэлтгэсэн Биологийн багш Д.Мөнх-Эрдэнэ, Орос хэлний багш Б.Заяа, Орос хэлний багш Ц.Цэцэгээ, МХБУЗ-ийн Б.Батзаяа, Түүх, нийгмийн ухааны багш Г.Бат-Учрал нарыг нэг сая төгрөгөөр урамшуулж, батламж гардууллаа.

Амжилт гаргасан багш сурагчдын батламжийг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг нар гардуулан өгсөн. 

Сурагчдад их дээд сургуулийн тэтгэлэг, МУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан хэрэгжүүлж буй Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцах боломж, МУ-ын Ерөнхий сайдын тэтгэлэг, "Эргэх холбоо" ТББ-ын тэтгэлэгт уралдаан зэрэг сурагчдын ирээдүйд хэрэгтэй мэдээллийг хүргэж, "Эзэн хичээвэл, заяа хичээдэг", хэмээж ирээдүйд Монгол улсыг түүчээлэх шилдэг боловсон хүчин болохыг хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ