МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дарханы замд олон нийтийн хяналт хэрэгтэй байна
2021.08.30
Зам, Тээвэр

Дарханы замд олон нийтийн хяналт хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ талаар дараах мэдээллийг бичжээ.

Тэрээр

  • Дарханы замын ажлын Азийн хөгжлийн банкны 2,4-р багцын ажил нь нам таг гацаад удаж байгаа.
  • Ямар шинэ гүйцэтгэгчтэй хэзээ гэрээгээ байгуулж, яаж бусад багцын ажлаа гүйцэж очих нь нэн тодорхойгүй
  • Бусад ажил ч мөн удаашралтай, чанарын шаардлага тааруу, иргэдээс гомдол санал ихээр ирж байгаатай холбогдуулан ЗТХЯ-нд албан тоот хүргүүллээ.
  • Товчхондоо, Дарханы замын ажилд "ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ” шаардлагатай байна.
  • Ингэснээр уг замын саатаад буй барилгын ажлыг хурдасгах, гүйцэтгэлд хяналт тавих, үйл ажиллагааг олон нийтэд ил тод байлгах, иргэдийг татан оролцуулах зэрэг олон талын чухал ач холбогдолтой.
  • Дуусдаггүй энэ замыг дуусгахын тулд Ард түмэнтэйгээ хамт хянахаас өөр арга алга.

хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ