2021.09.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Энэ өдөр 2021-2022 оны хичээлийн жилийн анхны хонхон дуу цангинаж, эрдмийн их аян нээлтээ хийж байна
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэлээ.
Энэ өдөр 2021-2022 оны хичээлийн жилийн анхны хонхон дуу цангинаж, эрдмийн их аян нээлтээ хийж байна.
Эрхэм сурагч, оюутан, дүү нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье!
Цар тахлын улмаас цахим хэлбэрт шилжээд байсан хичээл, сургалтын үйл ажиллагааг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэж, ийнхүү хичээлийн шинэ жил эхэллээ...
Нөхцөл байдал хүнд хэвээр байгаа ч танхимын хэлбэрийг сонгосон нь зөв шийдвэр гэж үзэж байгаа.
Цахим хичээлийг хэдий бүхий л боломжит байдлаар хүргэхийг зорьсон ч сургалтын үргэлжлэх хугацаа, агуулга хязгаарлагдаж, тэгш бус нөхцөлтэй удаан явах нь хүүхэд, залуучуудын сурч боловсрох асар их боломжийг алдагдуулах эрсдлийг дагууж буй тул танхимын сургалтыг эхлүүлэхээс өөр аргагүй байна. Цаашид танхимын сургалтыг хэвээр үргэлжлүүлэхэд төрийн байгууллагуудын ухаалаг шийдвэрээс гадна Та бидний ухамсар, хариуцлага ихээхэн чухал юм шүү.
Сайхан цаг ирж оюутан, сурагч дүү нартайгаа "Шилдэг бизнес төсөл" уралдаанаараа дахин уулзана гэж итгэж, хүлээж байна аа.
Та бүхний эрдмийн оргил өөд тэмүүлэх их аянд дахин амжилт хүсье.
/Жич: Зураг 2019 оны "Шилдэг бизнес төсөл" уралдааны үеийн зураг болно/
хэмээн бичжээ.