http 50

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар тойрогтоо ажиллаж байна
2021.08.24
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар тойрогтоо ажиллаж байна. Тэрээр Цогт-Овоо суманд Ковид-19 цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус суманд хэрэгжүүлж байгаа ажилтай танилцсан.

Мөн Булган сумын Дал багийн нутагт газар тариалан эрхлэгч иргэдийн санал хүсэлтийн дагуу ажилласан бол аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй хамт шороон замын тээврийн асуудлаар малчидтай уулзлаа. Малчид, иргэдийн саналыг аймгийн ИТХурал болон холбогдох яам, Засгийн газрын түвшинд уламжилж ажиллахаа мэдэгдсэн юм.

Харин Цогтцэций суманд ажиллах үедээ 31-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, тус сумын нутагт Чойр, Ханги мандлын шороон замын нүүрс тээврийн асуудлаар иргэд малчдын санал хүсэлтийг сонсож, цаашид анхаарч ажиллана гэдгээ онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ