МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Огторгуйн цагаан гарьд” сан Асгат сумын ЭМТ-д тусламж үзүүллээ
2021.05.03
Эрүүл мэнд

“Огторгуйн цагаан гарьд” сан Асгат сумын ЭМТ-д тусламж үзүүллээ

УИХ –ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн санаачилгаар “Огторгуйн цагаан гарьд” сан Завхан аймгийн Асгат сумын Эрүүл мэндийн төвд дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

Сангийн дэмжлэгээр тус ЭМТ-д нэн шаардлагатай байсан “Хүчилтөрөгч өтгөрүүлэгч” төхөөрөмж, тус эмнэлгийн гал тогоонд дутагдаад байсан шарах шүүгээ, будаа агшаагч зэрэг нийтийн хоолны хэрэгцээт цахилгаан бараануудыг хүлээлгэн өгөх ажил хийгдээд байна. Уг ажил хийгдсэнээр сумын иргэд эрүүл мэндийн үйлчилгээг илүү хүртээмжтэйгээр хүлээн авч , ажилтнуудын ажлын ачаалал буурч байгаа юм.

 

ШИНЭ МЭДЭЭ