МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.07
Улстөр

Б.Баярсайхан: Энэ хууль батлагдсанаар төсвийн хөрөнгөөр тоглосон, чанаргүй бүтээн байгуулалт хийсэн хүмүүст хариуцлага тооцож, арга хэмжээ авч чадах уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.07/ нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

УИХ-ын гишүүний үндсэн эрх нь хууль батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих гэсэн үндсэн чиг үүрэгтэй. Ард түмний дуу хоолой болж өөрийн сонгогдсон тойрог болон улс орныхоо төлөө ард түмний дуу хоолой болж тэдний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй.Хэдийгээр бид ийм үүрэгтэй байгаа ч гэсэн Засгийн газар хууль хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавиад арга хэмжээ авч чаддаггүй. Би хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулган дээр Завхан аймгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг мэдээлж байсан.

ХЗБХ-ны дарга С.Бямбацогтоос асуулт асууя. Төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийгдсэн ч энэ ажил нь чанаргүй болж, аудитаар шалгагдаад, зөвлөмж гардаг боловч засаж сайжруулах хариуцлагын асуудал хийгдэхгүй байна гэсэн асуудал дэвшүүлж байсан. Ийм асуудал энэ хууль батлагдсанаар шийдэгдэх үү?

Энэ хууль батлагдмагц өнгөрсөн жил төсвийн хөрөнгөөр тоглосон, чанаргүй бүтээн байгуулалт хийсэн хүмүүст хариуцлага тооцож, арга хэмжээ авч чадах уу?

 Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ