МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.07
Эдийн засаг, Худалдаа

С.Одонтуяа: Бусад орноос ичих хэрэгтэй, эмч нарынхаа цалингаас

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.07/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Юм ярихаар улстөржлөө, дайрлаа гэх юм. Гадаа сууж байгаа суулт бол ямар ч улстөржилт байхгүй. Найм хоноход хэн ч уулзаагүй. Бид аргаа бараад уулзсан. Төсвийн тодотгол дээр 400 тэрбумыг шийдээд өгөөч гэж санал гаргасан. Гэхдээ санал аваагүй. Зохицуулах боломж байгаа эмнэлгийн удирдлагууд өөрсдөө шийдэх боломжтой юм бол төсвийн тодотголыг дэмжье. Харъя, хугацаа өгье харин энэ асуудал шийдэгдэхгүй цалин хөлстэй холбоотой эрүүл мэндийн салбарт доголдол гарвал та нар хариуцлагаа хүлээгээрэй.

Маш их ухаантай тоо хэлэх юм,эрүүл мэндийн салбараасаа юу гэж татганаад байдаг юм бэ, хэдхэн төгрөг өгөөд гүйцэтгэлээр нэмнэ,ингэнэ, тэгнэ гээд... 200-300 мянган төгрөг нэмэх гэж ямар их тайлбар хэлдэг юм бэ? Тийм ухаантай юм бол хэрэгтэй, хэрэггүй бүтээн байгуулалтаа түр больж эрүүл мэндийн салбартаа өгөөрэй гэж зөндөө хэлсэн. Удирдлагуудад нь буруу байгаа бол НББХ энэ асуудалд анхаарч Оюунчимэг гишүүн уулзаж хаана ямар асуудал байгаа талаар шийдэх хэрэгтэй гэсэн санал тавимаар байна.

3-р эмнэлэг цалингаа нэмлээ гэсэн сайхан мэдээ хэлж байна. Гадаа сууж байгаа эмч нартай уулзлаа. Ковидын урамшуулал гээд хэдэн төгрөг өгсөн гэхдээ нэг удаагийн хэрэгслийн мөнгийн хасаад 1000 төгрөг үлдсэн гэсэн. Бас бид эрсдэлийн даатгалаа өөрсдөө хариуцаад 90 мянган төгрөгөө даатгалын компанид өгнө харин бид илүү цаг, урамшууллын мөнгөө авъя гэж байна. Энэ хүмүүст амьд явах баталгаа алга, хүний эрх зөрчигдөж байна.           

ШИНЭ МЭДЭЭ