http 105

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.05
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Х.Ганхуяг: Цаашдаа хүний хувийн мэдээллийг хамгаалах талаар ямар хяналт тавьж ажиллах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Хариуцлагын асуудлыг өндөр болгож, хяналтаа сайжруулах ёстой. Нийтийн мэдээллээр хувь хүний асуудлууд ил болно. Хүнийг гүтгэхэд 2 сая төгрөгөөр торгуулаад гүтгэж болдог. УИХ-ын гишүүдийн вебер дээр бичсэн зүйл шар сонинд гараад явдаг. Манай эрүүгийн хуульд зүйл заалт нь байгаа боловч хэвээрээ л байна. Цаашдаа хяналттай холбоотой асуудлаа тодорхой болгох хэрэгтэй. Ямар сайндаа торгуулиа төлөх жолооч нараа олохгүй, өршөөл үзүүлэх гээд л байж байна. Цаашдаа хяналтаа яаж тавьж, хэрхэн ажиллах гэж байгаа вэ?  

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө. 

ШИНЭ МЭДЭЭ