http 105

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.05
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Х.Ганхуяг: Ямар технологи, техник ашиглах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Е-mongolia дээр эмнэлгийн ор хаана хэдэн ор сул байгаа талаар мэдээлэл оруулаарай. Хүмүүст маш их хэрэгтэй байна.

Цаашдаа ямар хууль орж ирэх вэ? Уг нь цахим бодлогын байнгын хороогоор орж ирэх ёстой байсан байх. ХЗБХ-ны асуудал болж байх шиг байна.Цахим стратеги гаргана гэдэг нь ямар ямар хууль гаргах вэ, дэд бүтцийг яаж шийдэх вэЦахим засаглалыг хэн хариуцах вэ, тодорхой байх хэрэгтэй. Хууль хэрэгжүүлэхэд санхүүжилт хэрэг болно, үүнийг хаанаас шийдэж, уялдаа холбоог хэрхэн шийдвэрлэж байгаа вэ? Иргэдээс ирсэн санал хүсэлтийг яаж анхаарах вэ? Байгууллагуудын хооронд маш их зөвшилцөл хийх шаардлагатай. Мөн төр хэрхэн бага бүтцээр ажиллах боломжтой вэ?

Түүний асуултад ХХМТ-ийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Цахим сургалт хийх шаардлага гарна, дараа дараагийн асуудлууд гарахад хариуцах эзэнтэй байх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ