МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.28
Барилга, Хот байгуулалт

Ж.Ганбаатар: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл өмнөх төслөөс хэрхэн өөрчлөгдсөн бэ?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021,06,28/ хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Энэ хууль өмнөх парламент дээр яригдаж байгаад Засгийн газар буцааж татсан.Юу юу нэмж орж ирсэн бэ? Болж бүтэж байгаа ажлаа унагаачих вий. Цахилгаан, дулааны хангамжтай холбоотой асуудал дээр анхаарч ажиллаарай. мэргэжлийн байгууллагын ажлыг нийслэл дангаараа авч явах боломж хэр байгаа юм бол.

Гишүүний асуултад ажлын хэсгээс хариулт өглөө.

 Ж.Ганбаатар гишүүд тодруулга асуулт асуулаа.

Төвлөрлийг бууруулах тал дээр дүүргийн чиг үүргийг сайн салгаж өгсөн үү,ийм том хуультай танилцах боломж олгосонгүй. 

Түүний асуултад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон ажлын хэсгийн бусад гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ