МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ё.Баатарбилэг: Аймаг, орон нутагт соёлын асуудал хариуцсан ямар бүтэц байгуулагдах вэ?

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.06.23/ боллоо. Хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

"Хуульд байгаа орон нутаг дахь соёлын байгууллагуудыг хариуцсан газар, хэлтсийн асуудал тусч байгаа. Хуулийн төсөлд аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд соёлын газар ажиллана гэсэн.

Засгийн газар дээр аймаг орон нутаг дахь соёлын асуудлаа хариуцсан ямар бүтэц байгуулагдахаар асуудал яригдаж байна. Шийдвэр гарсан уу? Соёлын яамтай болсон. Орон нутагт байгаа соёлын төв, клуб, музей, театр, номын сан зэрэг олон бүтэц бий. Эдгээрийг хариуцсан бүтэц яаж байгуулахаар ажиллаж байна вэ? Хуульд газар байгуулна гэж оруулсан байна.

Хуулийг хэрэгжүүлэх гол анхан шатны нэгж бол хамгийн чухал. Үүн дээр Соёлын мэргэжлийн төрийн захирогааны албан хаагчдын нөөц, хүрэлцээ ямар байна вэ? боловсон хүчний судалгаа байна уу? Учир нь маш их хүлээлтайгээр энэ хууль гарч байна. Монгол Улсын Засгийн газраас 2025 он хүртэл үндсэн чиглэлд соёлын салбарт олон ажил хийхээр төлөвлөсөн. Үүний дийлэнх нь ард иргэдийн дунд соён гэгээрүүлэх, үйлчилгээ, бүтээлч үйлдвэрлэл бий. Үүнийг гардан зохион байгуулах нь соёлын агентлаг байх юм. Энэ нь ямар байдлаар байгуулахаар яригдаж байна вэ? Ялангуяа байр сав, боловсон хүчний нөөц, цалин хөлсний асуудал шийдэгдэж байгаа юу?"

Түүний асуултанд Соёлын сайд Ч.Номин хариуллаа.

Хариулт авсаныхаа дараа тэрээр нэмж дараах байр сууирйг илэрхийллээ. 

ШИНЭ МЭДЭЭ