2021.06.23
Эрүүл мэнд

Б.Энхбаяр: Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг яг юунд зарцуулах вэ?

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,06,23/-ны хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Ковидтой тэмцэх тал дээр Засгийн газарт УИХ бүх талаар дэмжихээс гадна Засгийн газарт бүх эрхээ шилжүүлсэн. Одоо Ковидын хууль сунгах асуудал орж ирсэн. Энд нэг ноцтой асуудал орж ирлээ. Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг захиран зарцуулах журмыг Засгийн газар батлаад хэрэгжүүлэх гэж байна.

Үүнийг Засгийн газар дангаараа хариуцаж зарцуулдаг төсөв биш, энэ бол улсын төсөв биш. Иргэд Ковидоос гадна ямар ч асуудлаар өвдөж болно. Тэр үеэр хэрэглэнэ. Эрүүл мэндийн сайдаас асууя. Үүнийг та юунд хэрэглэх гэж байна вэ? Юу дутаад болохгүй байна вэ? Ингэж зарцуулбал та шоронд орно. Хууль хүчинтэй байхад Засгийн газар журам гаргаж болохгүй.Үндсэн хууль зөрчинө.

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд. 

ШИНЭ МЭДЭЭ