МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.16
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Ц.Цэрэнпцунцаг: Энэ төрлийн хуулийг зайлшгүй батлах хэрэгцээ байгаа юу?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.06.16/ болж, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн  төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

“Виртуал хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 2 компани байгаа юм байна. Цаашид энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч хичнээн компани байгуулагдана гэж харж байна вэ? Өнөөгийн нөхцөлд хууль хийгээд, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг өгөөд ажиллуулах нь тус байгууллагын өнөөгийн хүний нөөцийн чадамж хүрэлцэх үү? Цаашлаад техник, технологийн ажилтан байхгүй. Зардлын хувьд хичнээн төгрөг болох вэ?

Бүртгэл хийх эхний үр дүн нь тухай компаниудаас татвар авахаасаа илүү бүртгэлжүүлж, мэдээллийг бий болгох нь чухал гэж. Олон улсын байгууллагын шаардлагаар хийж байгаа хууль гэж үзэж байна.  

Ард түмнийг мэдээлэлжүүлэх, эрсдэлээс хамгаалах зорилготой бөгөөд олон улсын зах зээлд дотоодын компаниуд гарахад эрх зүйн хөшүүрэг болно гэж харлаа. Үүнд заавал ийм хууль шаардлагатай байгаа юм уу? Олон платформ, хөрөнгийн бирж байхад хууль ингэж гаргах хэрэгцээ байгаа юм уу? 

Хууль гаргах бүрт төр ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой болно. Иргэдэд ч дохио болоод энэ хуулийн туйлын зорилго иргэнээ хамгаалах асуудал гэж ойлгоно.”

ШИНЭ МЭДЭЭ