http 105

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.17
Хууль, эрх зүй

Х.Ганхуяг: Манайд хөгжлийн гацаа болсон боомтын нэвтрэлт, Ковид-19 гэсэн 2 зүйл байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн  “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

Манайд хөгжлийн гацаа болсон боомтын нэвтрэлт, Ковид-19 гэсэн 2 зүйл байна. Бид 2020 оны төсөв хэлэлцэж байхад 42 сая тонн нүүрсийг асуудалгүй гаргана гэж байсан. Ковидын нөхцөл байдал нөлөөлөх үү гэсэн нөлөөлөхгүй л гэж байсан. Одоо 2022 оны эдийн засгийн төлөвлөлт яг адилхан хэмжээний нүүрс гаргана гэж оруулж ирсэн. төмөр зам барьж байгаа. Өмнө нь ложистикоор нүүрс гаргана гэж байсан хүмүүс одоо хөнгөлөлттэй транзитаар гаргаач ээ. Баахан шагнал одон медаль тараагаад л байна. шагналын тоогоор хөгжил ирдэг бол манайх хөгжсөн баймаар байна.

3 сарын нүүрс хил дээр овоорчихсон байна. Одоо төмөр замын холболт эсвэл боомтын асуудлаа шийдэх хэрэгтэй. Эсвэл нүүрсээ яаж гаргах вэ, одоо түүхий эдийн үнэ боломжийн байна. Орлого 3 сараас хойш тасарсан. Импортоор орж ирдэг зүйл гацсан, нэг ч бүтээн байгуулалт хийгдээгүй, барилгын материалын үнэ өссөн. гэтэл өнөөдөр хөгжлийн асуудал яриад сууж байна.

Түүний асуултад зам тээврийн, хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар хариулт өглөө.      

ШИНЭ МЭДЭЭ