2021.06.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг
Ё.Баатарбилэг: Нийтээр тэмдэглэх баяруудыг хуульчлах асуудлыг цаашид анхаарах шаардлагатай
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.06.16/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд төсөл санаачлагчдаас асуулт асууж, санал хэллээ.