2020 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийг сонсов
2021.06.15
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

2020 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийг сонсов

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.15) 11 цаг 20 минутад эхэлж, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2020 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийг сонсов.

Мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийж, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өгсөн 7 чиглэлийн хүрээнд хийсэн ажлаа танилцуулав. 

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ч.Ундрам нар боловсролын салбарт хийж буй ажлыг “сайн” хэмээн дүгнэж, боловсролын багц хуульд орох нэмэлт, өөрчлөлтөд цахим сургалтыг хэрхэн зохион байгуулах, цахимаар сургалт явуулж буй багш нарын цалин хөлсийг бууруулахгүй байх, улсын бүх боловсролын сургуулиудад сургалтын хөтөлбөр, хичээлийг оффлайн хэлбэрээр хүргүүлэх, мөн хамгийн их санаа зовоодог асуудлын нэг болох сургуулийн барилгын ажлын хөрөнгө оруулалтын асуудлыг чирэгдэлгүй болгох зэрэг асуудлаар тодруулга авч, санал хэлж байв

ШИНЭ МЭДЭЭ