Боловсролын салбар төсвийн цахим шилжилт хийснээр нэг тэрбум төгрөг хэмнэнэ
2021.06.14
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Боловсролын салбар төсвийн цахим шилжилт хийснээр нэг тэрбум төгрөг хэмнэнэ

Боловсролын салбар цахим шилжилтийг хэрэгжүүлснээр манай салбарт төсөвлөдөг 1,7 их наяд төгрөг, үүнээс жил бүр хийгддэг 300-400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт үр ашигтай хэрэгжиж чадаж байна уу, багш, сурагчдын сурах орчин, сургалтын чанар, хүртээмжид шууд зарцуулагдаж байгаа эсэхийг хянах боломж бүрдэж байна.

Боловсролын салбар цахимаар төсвөө хийх болсноор богино хугацааны дотор одоогийн жилд гарч байгаа зардлаас 1 тэрбум төгрөг хэмнэж байна. Нэг тэрбум төгрөг гэдэг бол 150 хүүхдийн цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний төсөв юм. Цахим төсөв нь боловсролын салбарт гарч буй том хэмнэлт гэж ойлгож болно. Бид эхний ээлжинд сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн хүрээнд төсвийн шинэчлэлийг хийнэ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын нийт 2581 байгууллагын 2440 буюу 94 хувийг орон нутгийн байгууллага эзэлдэг. Төсвийн төслийг боловсруулах явцад төсвийн шууд захирагч болон сум, дүүрэг, аймаг нийслэлийн төсөв санхүүгийн ажилтан, нягтлан бодогч нар 2 сарын турш ажилладаг.

Эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгт өгдөг хувьсах зардлын зарцуулалтыг хянах боломж бүрдэнэ. Багш, ажилчдын цалин хөлс шударга олгогдож байгааг хэн ч ороод харах боломжтой болж байна. Уг ажлыг хөнгөвчилж, цахим системд шилжүүлж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2400 гаруй байгууллагын 2022 оны төсвийн төслийг www.esis.edu.mn сайтаар дамжуулан хүлээн авч, хянаж нэгтгэхээр болж байна. Улсын хэмжээнд төсвийн саналыг цахимаар боловсруулж, нэгтгэж, хянах үйл явцыг ийнхүү анх удаа хэрэгжүүлж байна.

ЦАХИМ ТӨСВИЙН ТӨСӨЛД ШИЛЖСЭНЭЭР

Төсвийн төслийн санхүүжих дундаж хүүхдийн тоог албан ёсны статистик мэдээлэлд үндэслэн боловсруулна
Улсын хэмжээнд 2400 гаруй ажилтны томилолтын зардал болох 171 сая төгрөг, 125 мянган хуудас цаас болон хэвлэх хорны зардал хэмнэгдэнэ.

Нэг хүний 3-15 хоногийн ажлыг хөнгөвчилнө. Багш, ажилтны дэлгэрэнгүй мэдээлэлд үндэслэн төсвийг төлөвлөнө. Төсвийн төслийн саналыг боловсруулах, нэгтгэл алдаагүй, нэг стандарттай болно.
Төсвийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг цахим системээр дамжуулан тооцож, бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан ил тод мэдээлнэ.

ШИНЭ МЭДЭЭ