МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дарханы замын ажил хэвийн үргэлжилж байна
2021.06.11
Зам, Тээвэр

Дарханы замын ажил хэвийн үргэлжилж байна

УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн цахим хуудаснаа Дарханы замын ажил ямар төвшинд явж байгаа талаар мэдээлэл бичжээ.

Тэрээр

Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцыг багц бүрээр газар дээрээс нь видео хэлбэрээр танилцуулах болно.
Хэдийгээр намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө тендер нь явагдаж компаниудаа шалгаруулаад гэрээгээ хийчихсэн мөртөө таг гацсан төсөл байсан ч Дарханчуудын маань хамгийн их захисан ажил учраас зориглон барьж авч гацаа, түгжээг нь арилгахаар өнөөг хүртэл хөөцөлдсөөр байгаа.
Энэ жилийн ажил харьцангуй эрчтэй, сайн явж байна. Ковид, цаг агаар гээд намайг гишүүнээр сонгогдсоноос хойш бараг 8 сар огт ажил хийгдээгүй гэж хэлж болно.
Энэ удаа АХБ-ны санхүүжилттэй III багцын ажлын явцаас мэдээлэл хүргэе.
  • Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын урд Төв аймгийн Сүмбэр сумруу салдгаас Урьхан хүртэл явдаг хэсэг.
  • Гүйцэтгэгч нь БНХАУ-ын Guizhou Highway Engineering Group гэдэг компани.
  • Яг одоо энд 177 хүн хүч, 103 техник тоног төхөөрөмж байршин ажиллаж байна.
  • Ажлын явц 77.19%
  • Ойр ойрхон орсон цас, борооны улмаас ажил саатаад байгаа боловч өчигдрөөс шуурхай ажилдаа орсон гэж байна.
  • Өдөртөө 1-1,3 км хучилт хийдэг. Одоо арваадхан км хучилт хийх ажил үлдсэн.
  • VII/01 гэхэд хучаад дуусахаар төлөвлөж байгаа гэж хяналтын инженер нь хэлж байна.

Гишүүн яг хажуугаар нь ЕСБХБ-ны санхүүжилтэй нэмэлт хоёр урсгалын зам зэрэгцээд явагдаж байна. Үндсэндээ яг одоо нийт 4 урсгал замын хоёр том төслийн ажил зэрэгцээд явж байна гэж ойлгох хэрэгтэй. Удахгүй мөн бусад багцуудын ажлын явцаас цувралаар танилцуулах болно

хэмээн бичсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ