МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн 24 сумаа бүтэн тойрч, иргэдтэй уулзлаа
2021.06.10
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн 24 сумаа бүтэн тойрч, иргэдтэй уулзлаа

Тэрээр өөрийн сонгогдсон тойрог болох Завхан аймагтаа ажиллаж, 24 сумаа бүтэн тойрч, иргэд сонгогчидтойгоо уулзан, Монгол Улсын Их Хурлаас батлагдсан хууль, тогтоол, Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагааг танилцууллаа. Түүнчлэн өдөрт 2-3 суманд очин УИХ-ын гишүүний хувьд хийсэн ажлаа тайлагнан, иргэдийн санал хүсэлтийг сонсон, шийдвэрлэж болох асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.

ОТГОН СУМ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тойргийн ажлынхаа эхэнд Отгон суманд ажиллалаа. Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын хог тээвэрлэх Ковш машин болон тус суманд "Хог шатаах бага оврын зориулалтын зуух"-ыг 2022 оны төсөвт тусгуулан шийдвэрлүүлэхээр боллоо.

ИДЭР СУМ

Идэр суманд хийсэн иргэдийн уулзалт

Идэр сумын ЗДТГ-т шинэ "Hunter" автомашин хүлээлгэн өглөө

Идэр суманд ажиллаж, өнгөрөгч нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа. Идэр сумын тулгамдсан гол асуудал бол сумын төвөөсөө төв зам хүртэлх 12 км засмал зам тавих асуудлыг иргэд, сумын удирлагуудаас хэлж байсныг дагуу шийдвэрлэхээр боллоо. Тэрээр Идэр сумын ЗДТГ-т шинэ "Hunter" автомашин хүлээлгэн өглөө. Ингэснээр сумын төвөөсөө алслагдан амьдарч буй малчин, иргэддээ шуурхай хүрч ажиллах боломжтой болж байна.

ТҮДЭВТЭЙ СУМ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Түдэвтэй суманд ажиллах үеэрээ иргэд, сонгогчидтой уулзалт хийж, улсын төсвөөр баригдаж байгаа сумын Тамгын газрын барилгын ажлын явцтай танилцсан байна. Мөн Түдэвтэй сумын төвөөс төв зам хүртэлх 7 км засмал зам тавих асуудлыг шийдэхээр боллоо.

ЦЭЦЭН-УУЛ СУМ

Цэцэн-Уул суманд баригдаж буй 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцсан бөгөөд сумын ерөнхий боловсролын сургуулийн 100 ортой дотуур байрны барилгыг 2022 оны төсөвт тусгуулан шийдвэрлүүлэхээр болсон юм.

САНТМАРГАЦ СУМ

Б.Баярсайхан гишүүн Сантмаргац сумын иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Уг уулзалтын үеэр УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэг жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Мөн улс, нийгэм, олон түмэндээ хийж бүтээснээрээ үнэлэгдсэн иргэдэд төрийн дээд, одон медаль гардуулсан юм. 

СОНГИНО СУМ

Тэрээр Сонгино суманд ажиллх үеэрээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа. Дараа нь иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулсан бөгөөд иргэдийн асуултанд нээлттэй хариуллаа.

БАЯРХАЙРХАН СУМ

Арцсуурь боомтоос төв зам хүртэлх 167 км хатуу хучилттай автозам Баянхайрхан сумын нутгаар тавигдана. Энэ замын ажлыг анхаарч ажиллахаа УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хэлсэн юм. Түүнчлэн Баянхайрхан сумын цагдаагийн байрыг бүрэн засварлуулж дуусгасан бөгөөд Б.Баярсайхан гишүүн тус суманд ажиллах үеэрээ сумын цагдаагийн төлөөлөгчид мотоцикль, компьютер хүлээлгэн өглөө.

ТЭС СУМ

Б.Баярсайхан гишүүн Тэс сумын иргэдтэй уулзалт хийж, УИХ-ын гишүүний хувиар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Мөн хилийн ... дугаар ангийн үйл ажиллагаатай танилцжээ.

Түүнчлэн Тэс сумын Эрүүл мэндийн төвд шинэ фургон автомашин, ахмадын хороонд иж бүрэн компьютер гардуулан өглөө.

ШИНЭ МЭДЭЭ