МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Энх-Амгалан: Говь-Алтай аймаг ковид 19-ийн шинжилгээ хийдэг боллоо
2021.06.10
Орон нутгийн хөгжил

Б.Энх-Амгалан: Говь-Алтай аймаг ковид 19-ийн шинжилгээ хийдэг боллоо

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Говь-Алтай аймагт Ковид 19-ийн батлагдсан тохиолдлууд гарсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тус аймагт нэн шаардлагатай байгаа асуудлуудыг хурдан шуурхай шийдвэрлүүлэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзаж байсан.

Үүнд:

  • 585 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр,
  • 280 сая төгрөгийн өртөг бүхий ПСР-ийн шинжилгээний лаборатори,
  • Нуклейн хүчил ялгах бүрэн автомат иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг шуурхай хүргүүлэх
  • Иргэдийн Вакцинжуулалтыг яаравчлуулах

зэрэг асуудлууд байсан юм.

Харин дээрх асуудлуудыг Б.Энх-Амгалан гишүүн Эрүүл мэндийн сайдтай тойрогтоо ажиллах үеэрээ шийдвэрлүүлсэн билээ.

Тодруулбал, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Зургаадугаар сарын 4-6нд Говь-Алтай аймагт ажилласан. Энэ үеэрээ 280 сая төгрөгийн өртөг бүхий Хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэр, Молекул биологийн лаборатори болон бусад тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Уг PCR шинжилгээний төхөөрөмжөөр нэг удаа 230 хүний шинжилгээг хийх боломжтой бөгөөд хоногт 1000 гаруй шинжилгээ хийгдэх хүчин чадалтай ажээ.

Түүнчлэн эрүүл мэндийн сайд тус аймгийн дүрс оношилгооны тасгийн рентген аппарат, CRM аппарат, иж бүрэн дурангийн аппаратыг олгож, өрөөг нь иж бүрэн засварлахаар шийдвэрлэж, Ковид-19 ийн түргэвчилсэн оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, малгай маск, комбинзон зэргийг хүлээлгэж өглөө.

Түүнчлэн

  • Зөөврийн эхо аппарат, Дотрын тасагт 20ш ор
  • Говь-Алтай аймгийн Жаргалант суманд Фургон авто машин
  • Говь-Алтай аймгийн Жаргалант, Дэлгэр сумуудад иж бүрэн шүдний кабинет зэргийг шийдвэрлэн тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.

Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж байсан дээрх асуудлуудын талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Б.Энх-Амгалан гишүүний эрүүл мэндийн сайдад тавьж байсан асуудлууд ийнхүү шийдвэрлэгджээ.

ШИНЭ МЭДЭЭ