http 138

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Ганцын задгайд" амьдардаг иргэдэд газрын гэрчилгээг нь гардууллаа
2021.06.08
Орон нутгийн хөгжил

"Ганцын задгайд" амьдардаг иргэдэд газрын гэрчилгээг нь гардууллаа

Баянзүрх дүүргийн 21-р хороо буюу хэлж заншсанаар “Ганцын задгайд” амьдардаг иргэдийн хувьд газрын гэрчилгээгээ авч чадалгүй олон жил болсон. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан тус хорооны иргэдэд газрын гэрчилгээг нь гардууллаа. 

21-р хорооны хувьд хотын төвөөс 2-3 км-ын зайд байдаг ч дулаан, цахилгаанд холбогдоогүй өрх, айлууд олон байна. 

Э.Бат-Амгалан гишүүн Баянзүрх дүүргээс сонгогдсон төрийн түшээгийн хувьд Засгийн газар, Нийслэл, дүүрэг, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж “Дарь-Эх” дэд төвийн ажлыг эрчимжүүлж, иргэдээ “Хашаандаа сайхан амьдрах” боломжийг олгохын тулд онцгой анхааран ажиллаж байна. 21-р хорооны Ганцын задгайд амьдарч буй иргэд ч газраа өмчлөн авч, өөрийн гэсэн тодорхой хаяг, өмчтэй болж байгаа нь тус тойргоос сонгогдсон гишүүний ажлын үр дүн хэмээн иргэд хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ