Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөж байна
2021.06.08
Эрүүл мэнд

Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөж байна

Засгийн газрын хуралдаан өнөөдөр \2021.06.08\ боллоо.Хуралдаанаар 8-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөж байна. Үндэсний хөтөлбөр боловсруулах, эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийн цахим сан бий болгох, тухайн мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрдөг байх зэрэг чиглэлээр ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов.  

Эхний жилүүдэд өвчлөлийн тохиолдол нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихэснэ. Гэхдээ иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл, идэвхтэй амьдралын дадал, хэвшилтэй болгосноор эрүүл хүнд амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж тооцоолжээ.

Хоол боловсруулах, амьсгалын, зүрх-судасны тогтолцооны өвчин  өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болдог бол зүрх-судас, хавдар, гэмтэл, хордлого болон гадны шалтгаантай бусад эмгэгээр түлхүү нас барж байна. Хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх-судасны өвчинтэй холбоотой байна.

2010 оны байдлаар хорт хавдрын 4,466 шинэ тохиолдол, 3,264 нас баралт бүртгэгдэж байсан бол 2020 онд шинэ тохиолдол 6,702, нас баралт 4,260 болж нэмэгджээ. Шинэ тохиолдлын 73 хувь нь хожуу үедээ буюу II, III шатандаа онош тодорсон, хорт хавдраар өвчилсөн хүмүүсийнн 65 хувь нь онош батлагдсанаас хойш жил хүрэхгүй хугацааны дотор нас бардаг гэсэн статистик мэдээ гарчээ.

ШИНЭ МЭДЭЭ