http 138

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Бат-Амгалан: Эмч нар бол  энх цагийн эгэл баатрууд юм
2021.06.08
Орон нутгийн хөгжил

Э.Бат-Амгалан: Эмч нар бол энх цагийн эгэл баатрууд юм

Энэ парламентад ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон залуу гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан.

Тэрээр сонгогдсон тойрог болох БЗД-т Коронавирус цар тахлын эсрэг зорилтот бүлгийн иргэдийг дэмжих зорилгоор санаачлан хэрэгжүүлсэн "Далайд дусал нэмэр" аян 5 сарын турш амжилттай зохион байгуулж зорилтот бүлгийн 20.000 гаруй өрхөд шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлсэн билээ.

Түүнчлэн тус дүүрэгт тулгамдаж байгаа олон асуудалд анхаарал хандуулан ажилладгаас гадна эмч, эмнэлгийн ажилчдыг дэмжих тал дээр нэлээдгүй ажил хийсэн.

Тухайлбал Олон Улсын сувилагчдын өдрөөр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан сонгогдсон тойргийнхоо сувилагч нарт хүндэтгэл үзүүлэж, хөнгөлөлттэй нөхцөлөөр 9 сувилагчид орон сууц олгох батламж гардуулж байсан бол  /2021,06,06/ өдөр 10 гаруй жил автомашингүй байсан БЗД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай автомашиныг хандивласан нь цаг үеэ олсон чухал дэмжлэг байлаа.

Гишүүний хувьд

“Цар тахлын үед иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн төлөө цурам хийлгүй зүтгэж байгаа та бүхний ажилд бага ч гэсэн тус болох үүднээс “Приус-30” маркийн автомашиныг хандивлаж байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алтан гарт, цагаан нөмрөгт, энх цагийн эгэл баатрууд та бүхэн минь өнөө цагийн Монголын жинхэнэ баялаг шүү”

гэдгийг онцолж байсан.

Тус дүүрэг 28 хороо, 370 мянга гаруй иргэнтэй. Хороо бүр дунджаар 10000-25000 иргэнтэй, өрхийн эрүүл мэндийн төв өдөрт 300-500 иргэнд үйлчилдэг юм.

Мөн Э.Бат-Амгалан гишүүн болон бусад Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүдийн хамт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нартай хамт Баянзүрх дүүрэгт ажиллаж дүүрэгт тулгамдсан асуудлыг шийдэж, заримыг нь Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхээр тэмдэглэлд оруулсаны нэг нь Баянзүрх дүүргийн 24-р хороонд 300 ортой Олон улсын жишиг бүхий эмнэлгийн газрыг шийдсэн асуудал байсан юм.

Гишүүний хувьд ийнхүү тойргийнхоо иргэдийг сонсож, тулгамдаж байгаа цөөнгүй асуудлыг шийдвэрлэж байгаагаас гадна бусад нэр бүхий гишүүдийн хамт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай, Банкны тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг санаачлан чуулганаар батлуулж чадсан.

Мөн Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүдийн нэг болж Улаанбаатар хотын ойрын болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлж, эдийн засаг, нийгмийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг хот өөрөө бие даан шийдвэрлэхэд эрх зүйн орчныг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх, боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна.Түүнчлэн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, Эдийн засаг, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүнийхээ үүргийг ч идэвхтэй гүйцэтгэж ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ